Баталгаа ба засвар

Баталгаат хугацаа

Бүх тоног төхөөрөмж нь 6 -с 24 сарын хооронд баталгаат хугацаатай. Төхөөрөмж тус бүрийн баталгаат хугацаа өөр байна. Үүнд Кассын хэрэгсэл 6 сар,оффисын хэрэгсэл 6-12 сар, банкны хэрэгсэл 12-24 сар гэх мэт. Аливаа программ, драйвер зэрэг нь баталгаанд хамаарахгүй.

Энэ хугацаанд зохих ёсоор хэрэглэсэн (баталгааны хуудасны нөхцөлийн дагуу) тоног төхөөрөмжийн эвдрэлээс үүдэлтэй аливаа асуудлыг манай компани үнэ төлбөргүй шийдвэрлэж өгнө.

Засвар үйлчилгээ

Баталгаат хугацаа дууссан ч гэсэн бид өөрийн борлуулсан таны тоног төхөөрөмжид шаардлагатай засвар үйлчилгээг хийнэ. Үйлчлүүлэгчид манай үйлчилгээний төвтэй үргэлж холбогдож, өндөр мэргэшсэн инженерүүд тоног төхөөрөмжийг хамгийн богино хугацаанд засварлаж, аливаа асуудлаар зөвлөгөө өгөх боломжтой. Бид тоног төхөөрөмжийн бүрэн оношилгоог үнэ төлбөргүй хийдэг бөгөөд үүний дараа л бид засварын төлбөрийг мэдэгдэнэ. Үүнээс гадна бид банкны тоног төхөөрөмж суурилуулах, шинэ мөнгөн дэвсгэрт таниулах, цэвэрлэх, шаардлагатай урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг.

Манай компани нь таны банк, оффис, кассын тоног төхөөрөмжид чанартай засвар, үйлчилгээ үзүүлдэг бөгөөд энэ нь төхөөрөмжийн ашиглалтын хугацааг мэдэгдэхүйц уртасгах болно. Хэрэв та хүсвэл үйлчилгээний гэрээ хийж таны төхөөрөмжид сар эсвэл улирал тутам засвар үйлчилгээ хийх боломжтой. Энэ хугацаанд манай мэргэжилтэн очиж, тоног төхөөрөмжийн оношилгоо, баталгаат хугацааны дараах засвар, хэрэглээний материалыг солих, программ хангамжийн шинэчлэлт, төхөөрөмжийг иж бүрэн цэвэрлэх, түүнчлэн засварын явцад сэлбэг хэрэгслээр хангах зэрэг орно. Гэрээний үргэлжлэх хугацаа, үйлчилгээний хүрээг таны хэрэгцээ, хүсэлд үндэслэн үйлчлүүлэгчтэй дангаар нь хэлэлцдэг.

Засварын төвийн хаяг:

БГДүүрэг, 6 хороо, К103 байр, 1 давхар

(25-р эмийн сангийн төв замаас УБ палас руу эргээд туслах замын урд)

 9509-1191

Цагийн хуваарь

Даваа-Баасан: 9:00-18:00, Бямба-Ням: Амарна

© 2024 он. Optron LLC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.